Хатан хаан II Элизабетыг ирэх даваа гарагт оршуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний даваа гарагт болно гэж Букингемийн ордноос мэдээлжээ.

Хатан хааны шарилыг газарт оршоохоос өмнө Британийн парламентын ордонд дөрвөн хоног байрлуулж, салах ёс гүйцэтгэх гэнэ. Салах ёс гүйцэтгэх Вестминстерийн сүмд хатан хааны шарилыг есдүгээр сарын 19-нд авчирч, улмаар II Элизабетын эцэг, нөхрийг нь оршуулсан Виндзорын шилтгээний VI Жоржийн бунханд оршуулах гэнэ.

Хатан хаантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нар оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Японы эзэн хаан Нарүхито, Испанийн хаан VI Филипп, Бельги, Дани, Нидерланд, Норвег, Шведийн хаадын гэр бүлийн гишүүд оролцоно. Түүнчлэн, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top