Дорнод Эдийн Засгийн Форум-2022 ОХУ-тай хамтран ажиллах “сайхан боломж”-уудыг нээж өгнө

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд YII Дорнод Эдийн Засгийн Форум зохион байгуулагдана.

YII Дорнод Эдийн Засгийн Форумд дэлхийн 50 орчим орны төлөөлөгч оролцохоо мэдэгдэж, баталгаажуулсан байна.

“Олон төвт ертөнц рүү” сэдэвт энэхүү арга хэмжээний гол зорилт нь гэвэл бизнес харилцааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, өсөлт хөгжлийн шинэ аргуудыг хэлэлцэн хэрэгжүүлэх юм.

Форумын ажил хэргийн төлөвлөгөөнд Алс Дорнодын алсын хөгжил, дэлхийн болон энэ бүс нутгийн эдийн засаг, олон улс орны хамтран ажиллах, дэлхийн шинэ тогтолцоог ярилцан шийдэх зэрэг олон олон асуудлууд багтжээ.

YII Дорнод Эдийн Засгийн Форумын ажилд 70 арга хэмжээтэй.

Үүнд:

  • Орос-Энэтхэг, Орос-Вьетнам, Орос-АСЕАН зэрэг бизнес уулзалтууд,
  • ОХУ – БНХАУ ажлын хэсгийн Зөвлөлийн хуралдаан,
  • Арктик дахь худалдаа – хөрөнгө оруулалтын тухай бага хурал зэрэг орсон.

Монгол Улс нь хойд дорнодын олон улсын хамтын ажиллагааг сонирхон тус форумын ажилд олон удаа оролцож байгаа орнуудын нэг юм. Владивосток хотод манай улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээгдсэн хэдийч монголчууд үүний үр шимийг үзээгүй байгаа. Монголын төлөөлөгчид  ДЭЗФ-2022 форумд өөрсдийн сонирхолд нийцсэн бодитоор хэрэгжих төлөвлөгөөтэй оролцон энэхүү бүс нутгийн гол тоглогчидтой хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Оросын зах зээлээс барууны компаниуд гарсанаар ДЭЗФ-2022 форум нь Ази-Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад ОХУ-тай хамтран ажиллах сайхан боломжууд нээж өгч байна. Тиймээс Дорнодын Эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засгийн олон жилийн түншлэлийн хамтрагчидаа олох томоохон хэрэгсэл болно. Иймээс Дорнодын Эдийн засгийн форум-2022 арга хэмжээнд оролцох монголын төлөөлөгчид бодитоор хэрэгжих ажил хэрэгч саналтай ирж оролцоно гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top