Бокс: Азийн АШТ Иорданд болно

2022 оны 08 сарын 29

Азийн боксын холбооноос (ASBC) энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг зарлалаа.

Насанд хүрэгчдийн Азийн АШТ 2022 оны аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13 хүртэл Иорданы Амман хотод явагдах болжээ. Харин өсвөрийн тивийн аваргын тэмцээн 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 4-нд Иракийн Сулейман хотод болох юм.

Өнгөрсөн жил АНЭУ-ын Дубайд болсон Азийн аваргын тэмцээнд Казахстан улс 8 алт, 6 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Монголын шигшээ баг удаалж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top