ХААИС-ийн баруун талын автобусны буудлыг сэргээн байгуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд машины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна.

Нийслэлд буй 1,169 автобусны буудлаас 620 гаруйг нь шинэчлэн тохижуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх оноос Францын “JCDecaux” компанитай хамтран шинэ стандартын дагуу бүрэн шинэчилнэ хэмээн нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.99) 2022 оны 08 сарын 18

Маш олон удаа хэлсэн дэ. Байсан зүйлийг байснаар нь байлгах ёстой до

0  |  0
Top