ЦАГ ҮЕ | Ерөнхийлөгч Юн Сок Ёл амиа алдсан иргэдийн гэрт очив

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл их хэмжээний аадар борооны улмаас амиа алдсан гэр бүлийнхний амьдарч байсан гэрт очиж, эмгэнэл илэрхийлжээ. 

Сүүлийн 80 жилд ороогүй аадар борооны улмаас нийт 8 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй алга болоод буй. Амиа алдагсдын 3 нь нэг гэр бүлийн гишүүд байсан бөгөөд тэдний амьдарч байсан хагас подвалын орон сууцанд Юн Сок Ёл очсон байна.  

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар тухайн байранд 40 орчим насны эмэгтэй болон түүний дүү, дүүгийнх нь өсвөр насны охин амьдардаг байжээ. Гэр нь усанд автаж эхэлхэд тэд тусламж дуудсан аж. Цагдаа болон гал сөнөөгчид ирэн тухайн орон сууцан дахь усыг шавхах үед тэдний цогцос олдсон бөгөөд хөршүүдийнх нь хэлж буйгаар том эгч нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан гэнэ. 

Юн Сок Ёл ойр хавийн оршин суугчидтай уулзан хохирлын хэмжээг тогтоон хэвийн амьдралд нь буцаан оруулахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгджээ. 

Одоогийн байдлаар тус улсын хэмжээнд үүссэн хохирлын хэмжээг тооцоолон гаргах боломжгүй байгаа тухай эх баригчид мэдээлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 11

Хаа газрын улстерчидее гэж

0  |  0
Солонгосоос(218.152.75.238) 2022 оны 08 сарын 11

Бөөн сүр. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон доо

0  |  0
Зочин (202.9.41.103) 2022 оны 08 сарын 11

Энэ бас их коко чаадаг гар аа! Хаха!

1  |  1
Kkkk (174.198.18.44) 2022 оны 08 сарын 09

Umnud solongosiin undserkheg uzelten baagii daa

0  |  0
Top