ОЛОН ӨНГӨ: Хоёрдмол араншинт монголчууд

Н.Анужин | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Тэнгэр эцэг, байгаль эх, дэлхий ээж гэх мэт үгсийг хаа нэгтээ сонсож байсан биз ээ. Монгол хүмүүсийн хувьд эцэг, эх гэдэг бол амьд бурхан, шүтээн. Тиймээс л дээр дурдсан үгс хэтэрхий их хүндэлж, шүтэж явдаг эцэг эх шигээ байгальдаа хандаж бай гэх утгатай хэмээн боддог. Харамсалтай нь байгалиа, хүрээлэн буй орчноо хайрлах бүү хэл бодох ч хүн алга.

Учир нь монголчууд хоёрдмол араншинтай хүмүүс. Тэд гаднын улсад аялж, зугаалж, явахдаа эсвэл хөдөө байхдаа хамгийн эелдэг, найрсаг, боловсон хүмүүс байдаг. Гэвч өөрсдийн хотод тийм байдаггүй. Мэдээж хэрэг бүх хүн ийм биш ч гэлээ энгийн хэдэн жишээнээс дийлэнх хүмүүсийн хандлага ийм байдгийг мэдэх боломжтой.

Хогоор жишээ авцгаая.

Хотод байгаа иргэд хөдөө явахдаа тухайн аймгийн төвийн гудамжин дахь хогийг түрүүлж хардаг. Улмаар гудамжинд хог харангуутаа л балиар, бохир, заваанаар нь дуудаж, хогоо хогийн саванд хийж байхыг хүмүүст хэлдэг. Гаднын улсад зорчихдоо ч зажилсан бохио цаасанд ороож, эсвэл хогоо цүнхэлж, гэртээ аваачиж хаях, хогийн саванд хийх гэх мэт боловсон үйлдлийг хийнэ.

Харин Улаанбаатар хотдоо нуруугаа давуулж хогоо шидэж, хогийн савны хажууд ил хаяж, байрныхаа гадаа ангилах ч үгүй овоолоод хаядаг. Гэтэл халуун дулаан цаг агаартай энэ үед хог хаях цэгийг эргэсэн ялаанууд нэмэгдэж, өмхий үнэртэж, уут нь задарсан хог энд тэндгүй тарж, гудамж талбайд идсэн уусан зүйлсийнх нь хог хаягдал хөглөрсөн байх жишээтэй. Өөрийн улсаа хайрлахгүй атлаа гаднын улсад соёлтой загнаж, өөрийгөө хуурах нь утгагүй хэрэг. Гудамжинд таарсан хогийг авч хогийн сав руу хаядаггүй юм аа гэхэд өөрсдийн хогоо хогийн саванд хаяж байгаасай билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.176.42) 2022 оны 08 сарын 09

Арчаагүй араншинтай үхэр монголчууд хэт олширч тэд эх оронгүй юм шиг онцгойрон харагддаг.

0  |  0
zz(192.82.82.221) 2022 оны 08 сарын 09

delhiin humuus 2 nuurtei bolood udaj bna gants mongolchuud bish

1  |  0
Top