ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

2022.08.08 / ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 05.38-20.18
  • Барилдлага: Рашаан   Шүтэн
  • Барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top