Ковидоор өвчилсөн Жо Байдены бие сайжирчээ

2022 оны 07 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 21-нд ковидоор өвчилсөн нь батлагдсан билээ.

Цагаан ордноос мэдээлснээр, Жо Байдены бие баасан гарагаас эхлэн сайжирсан бөгөөд хоол ундаа сайн идэж, сайн унтаж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч үнэр, амтаа алдаагүй бөгөөд вирусний эсрэг эм бэлдмэл ууж байгаа аж.

Жо Байден ковидын вакцины давтан тунд хамрагдсан байсан учир хүндрэл үүсэхгүй гэж эмч нар үзэж байгаа гэнэ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Ерөнхийлөгч Жо Байдены бие сайн байгаа учир ажлаа үргэлжлүүлж байгаа” гэж мэдэгджээ. Байден төлөвлөсөн арга хэмжээнүүддээ зайнаас оролцох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top