"Барс" захад 8 тонн төмс бууж, захуудад тараагджээ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Өнөөдрийн (2022.07.21) байдлаар Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5 хувиар нэмэгдсэн, орос сонгино 5,1 хувиар, монгол лууван дунджаар 14,8 хувиар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45 хувиар, хүрэн манжин 21,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

"Барс" зах дээр өнөөдөр гэхэд 8 тн төмс бууж, Улаанбаатар хотын зах, дэлгүүр, худадааны төвүүдэд нийлүүлжээ. Одоогоор "Номин"-д 2 кг нь 8198 төгрөг, И-Март худалдааны төвд 1 кг нь 1880, "Барс" захад 1 кг нь нь 4500, бөөний үнэ нь 3500, "Хүчит шонхор" захад 4000-4500, "Алтжин бөмбөгөр" худалдааны төвд 4500-5000, "Амгалан" захад 4500 төгрөгөөр худалдаалж байна.

Дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долоодугаар сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долоодугаар сард импортын татварыг хөнгөлж, уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөц бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж: ШӨХТГ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хммё(66.181.161.25) 2022 оны 07 сарын 22

Буурцан байна лээ

0  |  1
Зочин(192.82.73.30) 2022 оны 07 сарын 22

Үнэтэй байна гээд байгаа хүмүүс нь хямд байхад нь 5 10 шуудайгаар нь авчих нь яасын үнэ нэмэгдэхээр нь л ганц удаа авах гэж байгаа юм шиг гоншигноно

0  |  0
Иргэн(192.82.74.106) 2022 оны 07 сарын 22

Үнэ буурч бн гэж худлаа юм бүү бичээд байгаач

1  |  1
зочин(103.57.94.32) 2022 оны 07 сарын 21

;уул нь дэд бүтэц сайн хөгжсөн сум даа одоо хөгжүүлэх нь зөв дөө

1  |  0
Top