"Соёл-Эрдэнэ" хамтлагийн дуучин Б.Баяраа агсны хүү Б.Хонгор бага наснаасаа урлагт хөл тавьсан, удам дамжсан уран бүтээлч.
"Боловсрол" телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоуны өнгөрсөн долоо хоногийн дугаарт уригдан, дуучин Чойжоотой хамт аавынхаа дууг амилуулсан Б.Хонгор цаг хугацааг зогсоон, аавтайгаа уулзсан мэт сэтгэгдэл төрж, сэтгэл нь хөдөлсөн тухайгаа хуваалцсан байсан.
Алдарт Баяр агсны удам залгасан хүү Б.Хонгор өчигдөр (2022.07.06) төрийн шагнал хүртсэн урлагийнхандаа баяр хүргэхээр төв талбайд ирэхдээ олны анхаарлын төвд байв. Аавынхаа үеийнхэнд төдийгүй урлагийн ахмад буурлуудад хүндэтгэлтэй ханддаг түүний нэг дотоод мөн чанар байдгийг урлагийнхан магтан ярьдаг. Арга ч үгүй биз Хонгор гэхээр Баяр агсан, Баяр агсныг дурсахаар Хонгор харагдаж, аав, хүү хоёр зүс царай, дуу хөгжим бүх зүйлээрээ холбогдон, нэг хүн шиг санагддаг болоод тэр байх.
Б.Хонгор нэгэн ярилцлагадаа "Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна гэдэг надад сайхан байдаг. Хэдийгээр аав минь амьд сэрүүн биш ч гэлээ түүний нэр хүнд, алдар гавьяа үргэлж миний дэргэд надтай хамт байдаг" хэмээн ярьж байсан удаатай.
Түмэнд хүндлэгдсэн аавынхаа үргэлжлэл болсон түүнд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Аав нь үнэхээр гоё хоолойтой, рокн ролийг бут авдаг байлаа.