Мүсашимарү: Сүмо 50 жилийн дотор мөхөж магадгүй

2022 оны 07 сарын 05

Энэ жил мэргэжлийн сүмод гадаад бөх анх түрүүлсний 50 жилийн ой тохиож байна.

Алс тэртээ 1972 оны Нагоя башёд АНУ-ын Хавайн арлын уугуул, маэгашира  Такамияма 13 даваатай түрүүлж байлаа.
 


Тэр өдөр сүмогийн түүх эргэсэн юм. Такамиямагийн ялалтаас хойш энэ жилийн Тэрүнофүжигийн түрүү хүртэл 50 жилийн дотор гадаад бөхчүүд 124 түрүү авч, долоон ёкозүнатай болжээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан, Никкан Спортс сонины газраас Хавайн арлын ёкозүна Мүсашимарү, өдгөө Мүсагигава оякататай уулзан ярилцжээ.
 


-Гадаад бөхийн анхны түрүүгээс хойш 50 жил өнгөрчээ?

-Хичээн зүтгэж байгаа хүмүүс байгаа ч гай, саад болж байгаа хүн ч олон байна. Хийх ёстой юмаа хийж байгаа бөхчүүд байна, тэднийг үзэх гэж ирж байгаа үзэгч байна. Энэ хоёроос сүмо бөх бүрддэг юм.   

-Та 1989 онд Японд ирсэн. Дастлаа тун хэцүү байсан байх даа?

-Яах гэж Японд ирсэн бэ? Сүмо барилдах гэж. Хүчтэй болох гэж л ирсэн. Эрхэлж суух ёсгүй. Болино, зугтана гэсэн үг ч мэддэггүй байлаа.
 


-24 настайдаа озэки болж, Японы иргэншил авсан.

-Озэки бол Сүмо бөхийн холбооны нүүр царай болохоор сүмо бөхийнхөө төлөө зүтгэх ёстой.

-Таныг хичээл зүтгэлтэй, даруу төлөв аварга гэж үнэлдэг.

-Сүмодоо л анхаарлаа хандуулбал элдэв хэрэг төвөгт орооцолдохгүй шүү дээ. Худлаа царайлж, сагсуурснаас л асуудал үүсдэг. Сүмогоо барилдаад явж байхад амжилт хүрээд ирнэ.
 


-Цаашдаа ирэх гадаад сүмочдод хэлэх үг?

-Сүмогийн түүх, соёлыг сайн судалж, ойлгох хэрэгтэй. Сүмод орохоосоо өмнө сүмогийн талаар ойлголттой болсон нь дээр. Гэнэн тэнэг амьтан шууд орвол хэцүү.

-Сүмо бөхийн ертөнцийн цаашдын хөгжлийн талаар?

-Одоогийнхоо маягаар бол цаашдаа 100 жил оршин тогтнож чадахгүй. Тавин жилийн дотор мөхөж магадгүй. Дэвжээний ояката багш нар ажлаа сайн хийхгүй бол сүмо барилдах хүүхэд алга болж мэднэ шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Why(49.98.239.238) 2022 оны 07 сарын 05

ygd muhnu gj??????

1  |  0
Davgadorj(202.70.46.20) 2022 оны 07 сарын 08

doping ih hergeldeg gesen

2  |  1
зочин(66.181.166.196) 2022 оны 07 сарын 08

Үнэн шүү, энэ сумо, манай үндэсний бөх хоёр улам л уруудаад байгаа, мөхөж сөнөх нь цаг хугацааны л асуудал болоод байна даа

1  |  1
Top