ӨНӨӨДӨР: “Өв Эрдэнэ” театрын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.07.05)


8:00 цагт "Туушин" зочид буудалд “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг болно.

9:00 цагт ЭХЭМҮТ-д Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа 7 настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаарх хэвлэлийн хурал болно.

11:00 цагт "Новотел" зочид буудалд Аудитын компанийн захирлуудын семинар болно.

11:30 цагт "Шонхор тауэр"-т АН-аас тус намын XIV их хурлын талаар мэдээлнэ.

12:00 цагт Буянт ухаа дахь Соёлын өвийн үндэсний төвд соёлын биет бус өвийн “Өв Эрдэнэ” театрын нээлт болно. Утас: 319015, 319017

12:00 цагт Баянзүрх дүүргийн "Бидний гудамж"-ны сагсан бөмбөгийн талбайд “Баянзүрх CUP” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 86057173

13:30 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд Шүүхийн сахилгын хорооноос “Шүүхийн сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн мэдээлэл” хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99248280 

14:00 цагт ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд хорт хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологи нэвтрүүлсэн тухай хэвлэлийн хурал болно. Утас: 99063902

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top