ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс САЙЖИРНА

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

2022.07.05 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.00-20.54
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top