Абэ Хифүми: Олимпын аварга гэдгээ харуулж, түрүүлэх зорилготой  

2022 оны 07 сарын 04

Жүдо бөхийн Унгарын Их Дуулга тэмцээн энэ сарын 8-10-нд Будапешт хотноо явагдана.  Тус тэмцээнд оролцох Японы шигшээ баг өчигдөр /2022.07.03/ Ханэда нисэх буудлаас Унгарыг зорилоо.

Олимпын аварга Абэ Хифүми нисэх буудал дээр сэтгүүлчдэд “Токио олимпоос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан тул гадаад бөхчүүдтэй гар зөрүүлэх боломж гарлаа. Олимпын аварга нь хэн бэ гэдгээ харуулсан сайхан барилдаж, түрүүлэх зорилготой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын аваргын тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж, аравдугаар сард болох ДАШТ-ий шигшээ багт багтсан. Энэ жилийн гол зорилго дэлхийд түрүүлэх” гэж ярьсан байна.

Унгар Их Дуулгад оролцох Японы шигшээ баг

Эрэгтэй

66 кг -  Абэ Хифүми,

81 кг – Фүживара Сотаро

90 кг – Мүрао Санширо

100 кг – Ийда Кэнтаро

+100 кг – Сайто Тацүри

Эмэгтэй

48 кг – Тонаки Фүна

57 кг – Фүнакүбо Хахүка

63 кг – Хорикава Мэгүми

70 кг – Нийзоэ Саки, Танака Шихо

78 кг – Хамада Шёори

+78 кг – Томита Вакаба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top