Өрийн дарамтад орсон эцэг, эх 10 настай охины хамт АМИА ХОРЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

 

БНСУ-ын эргийн хамгаалалтын ажилчид орон даяар эрэн сурвалжлагдаж байсан гэр бүлийнхний цогцсыг өнөөдөр өглөө (2022.06.30) Уандугийн ойролцоох далайгаас машинтай нь олжээ. 

Гуанжу хотын цагдаагийн газар болон Уандугийн эргийн хамгаалалтын ажилчид 10 метрийн гүнээс тэдний машиныг гарган авчээ. 10 настай Чу Юн А болон түүний эцэг, эх уг машинд зорчиж явсан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд их хэмжээний өрөнд орсон тэд ор сураггүй алга болоод байсан юм. 

Ялзарч муудсан цогцоснуудыг хурууны хээ болон бусад зүйлсийн тусламжтайгаар таних ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Тэдний машиныг энэ сарын 29-ний өдрийн шөнийн 23:00 цагийн орчимд олжээ. Талийгаачид машиныхаа цонхыг будсан байсан учраас цогцоснуудыг гаднаас нь хараад таних боломжгүй байсан аж. Хаалга болон цонхыг онгойлгосон тохиолдолд нотлох баримтууд устах магадлалтай тул машиныг уснаас гаргатал онгойлгохгүй байх шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Тэд өнгөрөгч тавдугаар сарын 30-ний өдөр буудаллаж байсан зочид буудлаасаа гарсны дараа ор сураггүй алга болсон юм.

 

 

Охиныхоо ангийн багшид тавдугаар сарын 17-ны өдөр нэг сарын хугацаатайгаар Чэжү арал руу амралтаар явах болсон тухай эцэг, эх нь мэдэгдэн чөлөө авсан байна. Чөлөөний хугацаа дууссан ч 10 настай Юн А охин хичээлдээ ирээгүй гэнэ. Эцэг, эхийнх нь утас холбогдох боломжгүй байсан учир сургуулийн удирдлага гэрт нь очин шалгахаар шийджээ. Тэднийг очих үед шуудангийн хайрцаг нь задлаагүй шуудангаар дүүрсэн эзэнгүй гэр угтжээ. Зургаадугаар сарын 22-ны өдөр сургуулийн удирдлага тэднийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. 

Цагдаа нар уг мэдүүлгийн дагуу шалгахад тэдний гэр бүлийнхэн Чэжү аралд ирээгүй болох нь тогтоогдсон бөгөөд тавдугаар сарын 24-31 ны өдрүүдэд Ванду дахь зочид буудалд буудалласан нь ил болжээ. 

Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 30-ны өдөр зочид буудлаасаа гарч яваа нь хяналтын камерт бичигджээ. Ээж нь охиноо нуруундаа үүрэн, аав нь тортой зүйлс барин машинруугаа явж байгаа нь бичигдсэн бөгөөд үүнээс хойш тэдний утас салж, холбоо тасарсан байна. 

 

 

Хэргийн тухай товчхон:

Охины эцэг эх Луна криптовалют худалдаж авснаар санхүүгийн алдагдалд орж, их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэнэ. Тэдний компьютер дээрх хайлтыг шалгах үед амиа хэрхэн хорлох вэ, нойрны эм хэрэглэх заалт зэрэг хайлт ихээр илэрсэн байна. Тус гэр бүлийн зээлийн картны өр 100 сая гаруй вонд хүрчээ. 

Гэрт нь шалгалт хийх үед өрийн бичиг, банкны зарлан, битүүмжлэлийн бичиг зэрэг ихээр олдсон байна. Охины эцэг, эх дөнгөж гуч гаруйхан настай байжээ. Тэднийг өрийн дарамтаа дийлэхгүй болсон учраас амиа хорлох шийдвэр гаргасан байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Тэд амиа хорлох сонголт хийх хүртлээ машины зээл болон орон сууцны төлбөр зэргээ цаг тухайд нь төлж байжээ. Хогоо хүртэл хичээнгүйлэн ангилан ялгаж буй Юн А охины ээжийн үйлдэл камерын дуранд бичигдэн үлдсэн байх бөгөөд сахилга баттай, үнэнч шударга тэдний гэр бүлийн харамсалтай түүх олон хүнд сургамж болж байгаа ажээ. 

Зарим интернэт хэрэглэгчид 10 настай Юн А охины өмнөөс харуусан гашуудаж, эмгэнэл илэрхийлсээр байна. 

БНСУ-д төдийгүй олон улсад криптовалютаас үүдэн өрөнд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: The korea times 



 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.137) 2022 оны 07 сарын 06

Эргүү үхэр Монголчуудыг л бодвол үхэх хүртэлээ өр ширээ яг хугацаанд нь төлж бж, хогоо хүртэл ангилж хаядаг нийгэмдээ болоод хажуу хавирганыхандаа төвөг удадгүй соёлтой хүмүүс л дээ. Өарсдөө нээх лаг улс шиг үхэр монголчууд бусдын их шүүнэ, яс юман дээрээ дэлхийн хамгийн арчаагүй залхуу адгийн ард түмэн байж ичээсэй та нар!!! Мэдээж үлдээж болохгүй болоол 10 настай охиноо хүртэл орхилгүй цуг амиа хорлосон байж таараа штэ. Үхэрнүүдээс долоон дор байв гэж!

4  |  3
Пизданы үс (66.181.183.178) 2022 оны 07 сарын 02

Ээ чаавас

0  |  0
Misheel (139.5.217.169) 2022 оны 07 сарын 03

Medee orchuulj niitelj bga bol ydaj zuw orchuulaad oruulj bgaach har argaar hel sursan hunch ingej mahchilj orchuulahgui bh

0  |  2
Зочин(202.126.90.116) 2022 оны 07 сарын 04

Охиноо орхичуул авлагатай хүмүүс нь зовооно зарчихна гэж бодсон биз. Хэт их юмыг туулшруулж номын бх иймхэн юмыг даваад туулах сэтгэлийн тэнхээгүй айдас хүйдстэй амьдрах чадвргүй болгодог бололтой.над шиг л маргааш нар мандадгаараа манданаа бусад хүмүүсийн юу гэж бодох надөд түйч хамаагүй хамгийн гол нь амьд л бх хэрэгтэй гэсэн сэтгэл зүйн бат дарахлаатай бх хэрэгтэй.бэлтэсийн хохирогчидод хэлэхд зовлон жаргал ээлжилнэ. Санхүүгийн зөвөлгөө аваарай .Мөнгөн гээд сайн зөвлөх байдөг тэрнээс тусламж хүсээрэй .хэдэн цааснаас болж үхнэ л гэж байхгүйшүү хөвсгөлчүүдээ амжилт

9  |  4
Шударга иргэн(103.11.195.34) 2022 оны 07 сарын 04

Хөвсгөлийн Бэлтэс Мөрөнгийн коины залилангаас болж маш олон хүн өрөнд орж одоогийн байдлаар 5 хүн амиа хорлож, 20 гаруй хүний сэтгэцэд өөрчлөлт орж шархадны эмнэлэгт хэвтэж байна.

17  |  6
Зочин(103.10.21.229) 2022 оны 07 сарын 02

Охиноо өнчин орхиж чадсангүй монгол залууст сургамжтай юм бна дааж давахгүй их өрөнд орохгүй байх толгойтой бай залуусаа

10  |  2
Zochin(49.104.44.184) 2022 оны 07 сарын 03

Huurhii mini dee yaanadaa. Ene materiallag yertuntsuus amirdraliin utga uchriig iluu harj iimerhuu asuudliig setgelee chuluile. Davan tuulj baigaarai humuus mini. Urund orloo geed amidral duusdaggui yum shuu

4  |  0
бөа(202.70.37.160) 2022 оны 07 сарын 04

Койн мөнгө олно алаад өгөн гэж иргэдийг хууран мэхэлж олон саяар хохироосон ТАЛХ ГАНХУЯГ МӨНХЭРДЭНЭ ИДЭРОД нарыг шалгаачээ.1

20  |  4
Өлзий мөнх Тойвгоо (202.126.88.166) 2022 оны 07 сарын 01

Наад хүүхдээ асрамжийн газарт өгчихөөд 2уулаа үхнэ биз яагаад хүүхдээ асрамжийн газарт өгчихөөгүй юм бэ???

2  |  0
Оогий(202.126.89.69) 2022 оны 07 сарын 03

Манай Монголд сүлжээний бизнес, койн,мөрийтэй тоглоом шиг хэрэггүй юм алга.амар аргаар мөнгө олох гэсэн залуучуудын богино бодол

14  |  0
do(202.126.90.107) 2022 оны 07 сарын 01

huurhii ohinoo bas aljil bdag 2zuugaran say yum bna yu surtee yum tegej ania horloh mungu bish l bdag

4  |  0
zochin(202.21.109.43) 2022 оны 07 сарын 02

Oorsdoo amia horlohguidee, gadnii noloo baisan yum bishuu

10  |  2
666(202.9.46.248) 2022 оны 07 сарын 02

Диваажинд бж шал угаагаад ч болов өрөө төлнө шдэ, манайхан наана чинь очихын тулд сүнсээ худалдахад бэлэн бхад ххэ

10  |  4
Отгоо(66.181.161.118) 2022 оны 07 сарын 03

Энэ мөрийтэй тоглоомийн сайтууд монголд утгаа\n16 аас 50хүртэлх насны хүмүүсийн 10хүн тутмийн 8нь тоглож \nБайна ..тэндээс 1хүн нь алдсан мөнгнийхөө 50% олж авна мөн койн бол бас нэг төрлийн казино

8  |  4
Una(218.37.46.225) 2022 оны 07 сарын 04

Uursduu amia horloh muruuruu horlono biz. Huurhii ohinoo amid vldeechihgui dee.

1  |  3
Амьд нэгэн(66.181.161.24) 2022 оны 07 сарын 02

Наашаагаа харлаад ороод ирэхгүй дэ би бсан бол толгой өвдөхгүй юм бна тархи толгой будааны хүүхдүүд муу ажилдаг юм бнаа.

3  |  3
ОК(59.153.85.104) 2022 оны 07 сарын 03

КОЙН ГЭДЭГ НОВШЫН ШУЛААЧИДААС НЭГ БОЛОХИИМАА МОНГОЛД БАС АДИЛХАН ЛУЙВАР ИХ ХИИСЭН ДЭЭ

17  |  1
Бат(66.181.161.18) 2022 оны 07 сарын 03

Новшийн койны луйварчдын балаг ганц энэ гэр бүлээр ч тогтохгүй дээ. Монголд ч зөндөө хүмүүс байгаа

15  |  1
(73.25.114.116) 2022 оны 07 сарын 03

Ali neg ni buh yalaa uureed nuguu 2 iinhoo amiig avarch bolooguin baihadaa. Uldsen 2 ni yaj iigeed boloh l baisan baih.

8  |  3
Зочин(202.9.46.232) 2022 оны 07 сарын 02

100 сая вон амьд явбал төлөнө ш дээ бас л жижигхэн сэтгэж бгаа хайран амь хөөрхий охин л өрөвдөлтэй

11  |  5
Зочин(103.229.122.178) 2022 оны 07 сарын 03

Өрөвдмөөр юм бэ хөөрхий охин эцэг эхээс болж гэрэл гэгээтэй орчлонг харсангүй

11  |  1
Top