Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө Израилын Тохар Бутбультэй барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.

Эрэгтэй 73 кг-д манай хоёр бөх медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Л.Анхзаяа Их Британийн бөхийг ялаад А хэсгийн аваргын төлөө Ц.Цогтбаатартай таарч, хүнд барилдааны эцэст ялагдсан. Дагах барилдаанд Армений Армен Агаяныг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Түүний өрсөлдөгч нь Токио олимпын багийн барилдааны хүрэл медальт, Европын АШТ-ий мөнгөн медальт, Их Дуулга тэмцээний 6 медальт, Израилын Тохар Бутбуль.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top