Жүдо: Эмэгтэй 70 кг-ын манай бөхчүүд медальгүй хоцорлоо

2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.

Эмэгтэй 70 кг-д 16 жүдоч өрсөлдсөн бөгөөд манай улсаас Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнгөнтуяа, Баатарсүхийн Ганзаяа нар барилдлаа.

Б.Ганзаяа Израилын Майя Гошенд, М.Даваасүрэн Узбекистаны Назаровад, Ц.Мөнгөнтуяа Германы Мириам Буткеритэд ялагдсан.

Цэрэндуламын Энхчимэг эхний тойрогт Казахстаны Екатерина Токареваг давсан. Дараа нь Узбекистаны Гулноза Матниязовад ялагдлаа. Ингээд дагах барилдаанд орж, Израилын Майя Гошентой барилдаж, ялагдсанаар манай 70 кг-ын бөхчүүд бүгд тэмцээнээ дуусгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top