Жүдо: Эмэгтэй 63 кг-ын манай бөхчүүд бүгд ялагдлаа

2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна. Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Өнөөдөр Эмэгтэй 63 кг-ын барилдаан болж, нийт 14 тамирчин оролцлоо. Манай улсаас Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа нар өрсөлдөж, бүгд эхний тойрогт ялагдлаа.

ОУХМ Б.Ганхайч ОХУ-ын Камила Бадуровад, Б.Баасанжаргал Узбекистаны Исокавад, С.Лхагвадулам БНСУ-ын Кимд, Л.Дэлгэрмаа Унгарын Варгад ялагдсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.64.182) 2022 оны 06 сарын 26

манайхан мэх муутай барьуц олж авч чадахгүйсайн барьж чадаагүй хачин тонгороо хийгээд өөрсдөө дор нь орчих юм дасгалжуулагч муу байна. дасгал бэлтгэлээ рефлекс болтол нь хийхгүй дорхноо ядраад хэлээ унжуулчихдаг залхуу тэвчээргүй байна.Толгой ажиллуулдаг сэргэлэн янз бүрийн мэх сэтгэж туршдаг байх, гадаад бөхчүүдийн бүхий мэхийг киногоор бичиж авдаг анализ хийдэг болох.анализ муу байна._

0  |  0
Зоч(192.82.74.49) 2022 оны 06 сарын 26

Хоолны савнууд

0  |  0
Top