Жүдо: Улаанбаатар Их Дуулга тэмцээний эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна. Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, Монголын баг 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлсэн.

Эрэгтэй

60 кг.

1. Рюүжү Нагаяма  (Япон).

2. Ян Юн Вэй  (Тайван).

3. Ли Ха  Рим (БНСУ), Э.Сумъяабазар  (Монгол).

66 кг.

1. Б.Эрхэмбаяр (Монгол).

2. Г.Сод-Эрдэнэ (Mонгол)

3. Яго Абуладзе (ОХУ – IJF), Ё.Басхүү (Монгол).

Эмэгтэй

48 кг.

1. Нацүми Цүнода  (Япон).

2. Г.Наранцэцэг (Монгол).

3. Ли Хе Ген (БНСУ), Абиба Абужакынова (Казахстан).

52 кг.

1. Диёра Келдиёрова (Узбекистан).

2. Алеся Кузнецова (ОХУ – IJF).

3. Юнг Е  Рин (БНСУ), Б.Хорлоодой  (Монгол).

57 кг.

1. Л.Энхрийлэн (Монгол).

2. Дарья Курбонмамадова (ОХУ – IJF).

3. М.Ичинхорлоо (Монгол), Тимна Нельсон-Леви (Израиль).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top