Жүдо: Л.Энхрийлэн аваргын төлөө ОХУ-ын Курбонмамадоватай барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.

Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо Их Британы Леле Найрнег, хэсгийн аваргын төлөө Чехийн Земановаг ялаад хагас шигшээд Израйлын Тимна Нельсон Левайг торгуулиар ялж, аваргын төлөө ОХУ-ын Курбонмамадоватай барилдах боллоо.

ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Солонгосын бөхийг ялаад дараа нь Израйлын Тимна Нельсон Левид ялагдсан. Дагах барилдаанд Чехийн Земановаг ялаад Германы Паулин Старкетэй хүрэл медалийн төлөө хүч үзэх болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онигоо(202.126.89.20) 2022 оны 06 сарын 24

Онигоо

0  |  0
Top