Жүдо: "Их Дуулга" тэмцээний 60 кг-ын жингийн оноолт

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана.
 


Өнөөдөр тэмцээний сугалаа явагдлаа. Эрэгтэй 60 кг-ын жинд 22 тамирчин өрсөлдөх бөгөөд Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй А хэсгийг тэргүүлэн барилдана.

Б.Цогт-Очир эхний тойрогт Узбекистаны Кемран Нуриллаевтай таарсан. Түүнийг ялахад Ян Юү-Вэйтай барилдана.
 

B хэсэгт ОУХМ Энхтайваны Сумъяабазар эхний тойрогт хийлсэн. Дараа нь ОХУ-ын А.Блиев, Киргизийн Юресбеков нарын ялсантай барилдана. Энэ хэсэгт гол өрсөлдөгч нь Азийн наадмын хүрэл медальт Өмнөд Солонгосын И Ха Рим юм.

С хэсэгт Нидерландын Торнике Цьякадоэ, Израйлын Матан Коклаев нар орсон. Манай Б.Сүхбат БНСУ-ын Seungbeom Jeon-тай барилдана.

D хэсэгт залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Рюүжи Нагаяма, ОХУ-ын Алберт Огузов нар гол өрсөлдөгчид. Монгол Улсын хошой аварга Энхтайваны Ариунболд Тайванийн бөхтэй таарсан. Ялахад Огузовтой барилдах сугалаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top