Амбер Хердийг дэлхийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ эмэгтэй болохыг БАТАЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

 

Амбер Хердийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг тогтоожээ. Алтан харьцаа хэмээн нэрлэгддэг харьцаанд түүний царай төгс зохицдог учир ийнхүү хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн нэрлэх болсон гэнэ. 

Энэхүү алтан харьцааг эртний Грекчүүд анх гаргаж ирж байжээ. Британийн гоо сайхны мэс засалч Жулиян Де Силва нүүрний дижитал зураглалын технологийг ашиглан Амбер Хердийн царайны пропорцыг гаргаж иржээ. Түүний царайны пропорц 91.85 хувь төгс гэх үнэлгээг авсан байна.

 

 

Де Силва Амбер Хердийн 2016 оны улаан хивсний ёслолын үеэр авхуулсан зургийг ашиглан түүний нүүрэн дээрх 12 цэгийн шинжлэн нүд, хамар, уруул, эрүү, толгойн хэмжээ зэрэгт хэмжилт хийжээ. Үүний дүнд түүний царай PHI хэмжээс буюу алтан хэмжээст 92 хувь дөхсөн байна. 

PHI хэмжээсийг дан ганц хүний царай төрх гэлтгүй бүхий л зүйл дээр ашиглаж болдог байна. Харьцаа нь хэдий чинээ сайн байна, тухайн зүйл төдий чинээ сайхан харагддаг аж. 

 

 

Де Силва энэхүү томьёог ашиглан олон мянган алдартай бүсгүйчүүд дээр судалгаа хийжээ. Уг судалгаагаар Ким Кардашъяан хамгийн төгс хөмсөгтэй, Эмили Ратажовски хамгийн дур булаам уруултай, Кэйт Мосс хамгийн зөв духны хэлбэртэй, Скарлетт Йоханссон хамгийн дур булаам нүдтэй гэх тооцоолол гарчээ. Харин алтан харьцаанд хамгийн их ойртсон алдартнууд бол Белла Хадид (94.34), Бейонсэ (92.44), Амбер Херд (91.85), Ариана Гранде (91.81) нар аж. 

Харин эрчүүдийн хувьд жүжигчин Роберт Паттинсон 92.15 хувийн үнэлгээ авчээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dulguun.(103.57.94.62) 2022 оны 06 сарын 25

Sha2\n

1  |  0
Baldan Purev(66.181.185.183) 2022 оны 06 сарын 25

Shaagal bnda

2  |  0
зочин(64.119.18.83) 2022 оны 06 сарын 25

Тархи угаалт гэдэг чинь энэ дээ, ямар юмных нь царайлаг байхав, Хаа ч хүмүүс адилхан юм. Ялагдахаар нь өмөөрөөд л. Ухаан муутай эмэгтэй.

4  |  9
Би(153.133.165.150) 2022 оны 06 сарын 25

Аашны хар тулам байвал царайгаар үхсэнээ хийдгийн.

9  |  3
Top