Алина Загитова боксын шоунд тулалдана

2022 оны 06 сарын 21

Пёнчан олимпын наадмын уран гулгалтын олимпын аварга Алина Загитова зодог албан ёсоор тайлаагүй ч уралдаан тэмцээнд оролцохгүй удаж байгаа. Үе үе мөсөн дээрх шоунд оролцож, их сургуульд номын дуу сонсож байгаа.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр боксын бэлтгэл хийж байгаа бичлэгээ цацаад байгаа Алина удахгүй боксын шоунд орох нь тодорхой боллоо. Өрсөлдөгч тодорхой бус ч ямар ч гэсэн урлагийн ертөнцийн алдартан байх шинжтэй.

Спортын алдарт тайлбарлагч Дмитрий Губерниев энэ талаар “Алинагийн эсрэг дуучин, хөтлөгч, жүжигчин Ольга Бузова гарна гэсэн мэдээлэл би авсан. Тэднийг усны хувцастай рингэнд гараасай гэж би хүсэж байна. Хүмүүст эерэг энерги бэлэглэсэн хөгжилтэй шоу болбол би үе зарладаг охидын оронд гарсан ч бэлэн байна” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top