Таканори Нагасэ: Гадаад бөхчүүдтэй барилдах зорилготой ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Монголын нийслэлд явагдах жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд оролцох Японы шигшээ баг өчигдөр Улаанбаатарт газардсан.

Олимпын хошой аварга Шёохэй Оно формдоо ороогүй шалтгаанаар тэмцээнийг өнжих болсон ч тун хүчирхэг баг Наран улсаас ирлээ.

Өнгөрсөн жилийн Токио олимпын аварга, 81 кг-ын жингийн Таканори Нагасэ Нарита онгоцны буудал дээр Японы сэтгүүлчдэд Монголын Их Дуулга тэмцээний талаар ярьжээ.
 

Нагасэ “Өнгөрсөн зунаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байгаа. Улаанбаатарын Их Дуулгад яг одоогийн байдлаа, формоо ямар байгааг тодорхойлох зорилготой. Ирэх 10 дугаар сард Ташкентэд болох ДАШТ-ий шигшээд багтсан тул энэ удаад гадаадын хүчтэй бөхчүүдтэй гар зөрүүлж, учир дутагдалтай байгаа зүйлээ олох, засах нь гол зорилго. Өнгөрсөн сард Бүх Японы аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцож, багаар тэмцэхийн хүнд хэцүүг мэдэрсэн минь туршлага болж өглөө. Холын зорилго гэвэл мэдээж Парис-2024 олимп” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top