Алина Загитова хоккейчин найз залуутай юу?

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Олимпын аварга Алина Загитова өчигдөр /2022.06.12/ Москвад хоккейн ФХР лигийн 3x3 тэмцээн үзэж сонирхжээ.

Загитова хүндэт зочны хувиар уригдсан бол тус тэмцээнд 2021 оноос хойш Алинатай нэр холбогдоод байгаа хоккейчин Дмитрий Воронков оролцож байгаа юм.

Ак Барса багийн довтлогч Воронков хэвлэл мэдээллээр Алинатай үерхэж байгаа мэдээллийг үгүйсгэсэн ч цуу яриа үргэлжилсээр байгаа. Тэдний олон нийтийн сүлжээнд оруулж байгаа зургууд нь нэг ижил газар авсан зургууд байгааг фэнүүд нь анзаарсан. Мөн Воронков асар том баглаа цэцэг Алинд илгээсэн гэсэн яриа гарч байлаа. Зарим сонинд хосыг өнгөрсөн тавдугаар сард салсан гэж бичсэн байна.

Өмнө нь Загитоваг хэд хэдэн залуутай холбож байсан. Бүгд хоккейчин байлаа. Миннесота Уайлд багийн Кирилл Капризов, Монреаль багийн Александр Романов нарын нэр дуулдаж байв. Алина энэ талаар сонирхсон сэтгүүлчдэд аав нь хоккейчин байсан тул хоккейн тоглолт үзэх дуртай гэж хариулж байлаа.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bidon(66.181.161.62) 2022 оны 06 сарын 14

Goshnogdoj bmaar gishii

0  |  1
Иргэн (192.82.88.166) 2022 оны 06 сарын 13

Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 13

Энэ хоёр иван лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд ер нь ямар хамаа байна аа, ийм юмыг спорт ангилал руу биш шар мэдээ рүү нь тавьж байгаач ээ Сука

1  |  0
Top