Александра Трусова уртын харайлтын тэмцээнд оролцлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Бээжингийн олимпын уран гулгалтын төрлийн мөнгөн медальт Александра Трусова өчигдөр Москвад болсон хөнгөн атлетикийн тэмцээний уртын харайлтын төрөлд өрсөлдсөн байна.

Трусова 4 оролдлого хийж, шилдэг үзүүлэлт нь 4,19 м байлаа.

Тэрээр зургаан тамирчинтай хэсэгт багтаж, хамгийн сүүлийн байр эзлээд элсэн талбайгаа орхин одлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top