ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

2022.05.22 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 05.06-20.32
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top