ӨНӨӨДӨР: "Үндэсний номын баяр" эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.20)


9:00 цагт МУБИС-ийн Төв байранд "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

9:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” форум болно. Утас: 99931267, 88025092

10:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд  Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвийн нийгмийн ажилтан, албан хаагчдын шилдэг илтгэл, ур чадварын уралдаан болно. Утас: 96055650

10:00 цагт “Acore” төвд Говь-Алтай аймгийн зохиолчдын анхдугаар чуулга уулзалт болно. Утас: 95110223

11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэлнэ.

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д СТА Ж.Мэндбаяр Монгол Улсад анх удаа Хөөмийн пянз гаргаж байгаа талаараа мэдээлнэ.

11:40 цагт “Бодь” цамхагт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хамгийн өндөр шагналын сан бүхий "Үндэсний цомын төлөөх барилдаан"-ыг зохион байгуулах талаар мэдээлнэ.

12:00 цагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэх зорилгоор хаврын тарилтыг эхлүүлнэ. Утас: 90344344

15:00 цагт ГХЯ-нд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол болно.

15:00 цагт Скайресортын “АСЕМ гэр” хурлын танхимд “Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top