ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

2022.05.20 / БААСАН ГАРАГ / БИГИЙН ТООЛЛЫН 20 / 

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН мэнгэтэй ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 05.08-20.29
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Шорооэн

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top