ӨНӨӨДӨР: ЖДҮ-ийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.19)


9:00 цагт МТҮП-т “Инновацлаг ЖДҮ” хурал болно.

10:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн “MAPSS” төслийн сургалт, хэлэлцүүлэг болно.

10:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэг­дэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн та­лаар мэдээлнэ.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Иргэдийн шударга шүүх”  ТТБ-аас тус байгууллагын 15 жилийн ойн хүрээнд “ИЛЧИЛЬЕ” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлнэ.

11:30 цагт "Глоб Интернэшнл" төвөөс “Хэвлэл мэдээлэл иргэний чөлөөт орон зайг хамгаалах нь” хурлыг цахимаар зохион байгуулна.

14:00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 99752511

14:00 цагт “Мишээл Экспо” төвд Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

14:40 цагт “Туушин” зочид буудалд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хурал болно.

15:00 цагт ГХЯ-нд Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болно.

19:00 цагт "Cinema Next" кинотеатрт "Reaction" продакшны бүтээл, жүжигчин Э.Тодгэрэл, Х.Цасчихэр нарын гол дүрд нь тоглосон "Ghost" киноны нээлт болно. Утас: 96696674

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top