ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гэр, байшингийн суурь тавихад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

2022.04.19 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 05.56-19.47
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top