“Хүүхэлдэйн театр”-ын 4-р сарын үзвэрийн хуваарь гарлаа

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Монгол Улсын хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдээ зориулсан уран бүтээлээ эхлүүлж, тоглолтын хуваариа гаргасан байна.

Тодруулбал, Энэ сарын 6-17-ны өдрүүдийг дуустал “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”, жүжгүүд тоглогдох бол үргэлжлэн “Монгол Ардын суут”, “Чоно ба долоон ишиг”, “Том хамарт одой”, “Алтан залаат азарган тахиа” зэрэг хүүхдийн жүжгүүд тоглогдох ажээ.

Түүнчлэн  хүүхэлдэйн театрт уран бүтээл үзэхээр ирсэн хүүхэд багачуудын эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийг сонгон үйлчлүүлэх, тасалбар захиалсан үзэгчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө хүрэлцэн ирж суудлаа эзлэх,  үзвэрийн танхимд ус, ундаа, идэх зүйл оруулахгүй болох зэргийг  зөвлөмжийг хүргэж байгаа юм.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top