Өсвөр үе, хүүхэд, оюутан залууст зориулсан МОНГОЛ БРЭНДИЙН ГАР УТАС

2022 оны 04 сарын 05

Үндэсний брэнд "Ehlel" өсвөр үе, хүүхэд, оюутан залууст зориулсан цоо шинэ загварын ухаалаг гар утас "К22"-ыг худалдаанд гаргаж байна.

Монгол залуусын ур ухаан шингэсэн энэхүү утас нь хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг багтаажээ. Мөн Үндэсний аппликейшнуудыг багтаан, аюулгүй байдлыг хангах аппликейшн SDK хөгжүүлэлт зэргийг хийн, шинэлэг бүтээгдэхүүнийг бүтээсэн  бөгөөд ижил төрлийн брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд 799 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Тухайн утасны давуу талаас дурдахад:

Хүний нүдний хараа болон сонсголын эрхтэн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөөг энгийн утаснаас 3 дахин бууруулсан. Утасны хэрэглээ нэн шаардлагатай одоо үед энгийнээс 2 дахин том буюу 21 өдрийн асаалттай горимд ажиллах хүчирхэг батарейтай гэх зэрэг гайхалтай шийдлүүдийг оруулж өгсөн байна.

Технологи бол хөгжлийн Ehlel юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top