БОАЖЯ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоод санамж бичиг байгууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоод өнөөдөр /2022.04.04/ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь: 

1.  Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн газруудын үйл ажиллагаа болон, аялал жуулчлалд зориулан хүрээлэн буй орчин, байгаль, ан амьтаны гэрэл зураг, богино хэмжээний баримтат видео зураглал дүрс бичлэг хийх, үзэсгэлэн, цомог, баримтат кино зэрэг  хийж, яамны тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахад хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэх; 

 

 

2.  Холбооны гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гэрэл зургаар бүтээл туурвидаг уран бүтээлчдээр орон даяар баримтжуулах ажлыг өрнүүлэн  хамтран зохион байгуулах, улмаар баримтат үйл явдлаар гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэн гаргах, олон улсад сурталчлах таниулах ажлыг зохион байгуулах;

 

3.  Олон улсын нэгдэн орсон конвенц болон дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, идэвхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, жишиг тогтоох, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чухал ач холбогдолтой юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top