Жүдо: "Улаанбаатар Их Дуулга" тэмцээн "Мөсөн өргөө"-нд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Монгол улсад 2012-2016 онуудад зохиогдсон Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн Чингис Хаан Гран При тэмцээн 4 жилийн дараа зэрэглэл ахиж, Улаанбаатар их дуулга 2022 нэртэйгээр энэ оноос эхлэн 2024 оны Парисын олимп хүртэл жил бүр VI сард зохиохоор МЖБХолбооны ерөнхийлөгч Х.Баттулга ба ОУЖБХолбооны ерөнхийлөгч Marius Vizer нар гарын үсэг зурсан билээ.
 

Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн II сарын 24-27-ны өдрүүдэд тэмцээн зохиогдох ордныг STEPPE ARENA-гаар сонгож албан ёсоор батлав.

Та бүхэнд IJF буюу ОУЖБХолбооны тэмцээн зохион байгуулагч захирлууд болох хадагтай Allan Lisa-Anne, ноён Chimoiu Claudiu Marian нар тэмцээн зохиогдох ордонтой танилцсан үйл явцын гэрэл зургуудыг хүргэж байна.

Монголын жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top