Машины хулгайчийг олж илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Энэ сарын 22-ны өдөр иргэн Э-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайд алдагдсан гэх мэдээлэл дүүргийн цагдаагийн газарт иржээ. Тус мэдээллийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн алба хаагчид шуурхайн эрэн сурвалжилж хэргийг үйлдсэн иргэн М-ийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн Ерөнхий газраас жолоочдод өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top