ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 20

2022.02.20 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 07.50-18.22
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Тугчин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top