Израил Сири рүү пуужингаар довтоллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Сирийн армиас мэдээлснээр Израил улс Сирийн нийслэл Дамаск хотын урд зах руу “газар-газар” ангиллын пуужингаар дайралт хийжээ.

“Газар-газар” ангиллын хэд хэдэн пуужинг эзлэгдсэн Голаны өндөрлөгийн нутаг дэвсгэрээс Дамаскийн урд хэсгийн суурин газар руу харвасан байна.

Агаарын цохилтын улмаас Сирид эд материалын хохирол учирчээ.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Израилд хандан Сири рүү цохилт хийхээ зогсоохыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саар(202.126.89.206) 2022 оны 02 сарын 17

ОХУ Украйн руу довтолохгүй болохоор АНУ Израйлд даалгавар өгчээ.

2  |  0
Top