ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хишиг даллага дуудуулахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тоолын: 2022.02.17  Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.55-18.17
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top