ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ХОЁР ХАРМЭНГЭТЭЙ  ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.02.15  Мягмар гараг
  • Билгийн тооллын: 14
  • Үс засуулвал: Эд мал арвидна
  • Наран ургах, шингэх: 07.59-18.14
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top