Камила Валиева: Үнэнийг хэлэхэд надад баярлах хүч үлдсэнгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиеваг Бээжингийн олимпын наадамд оролцуулах шийдвэрийг өчигдөр (2022.02.14) Спортын арбитрын шүүхээс гаргасан билээ. 

Энэхүү баярт мэдээг сонссон 15 настай охинд баярлаж, инээх тэнхээ ч үлдээгүй байжээ.

Сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд орсон Камилад маш хүнд байсан нь мэдээж. Олимп эхлэснээс хойш тэр сэтгэлийн хэд хэдэн хүчтэй цочролд орсон.

Багийн дүнгээр түрүүлж баярласнаа, допингийн сорьцоо дуулж, шоконд ороод. Тэмцээнээс хасагдсанаа эргэн ирж, бэлтгэлээ хийгээд. Шүүх хуралд оролцож, цагаадсан гээд л хэдхэн хоногийн дотор маш их зүйл болж өнгөрлөө.
 


Спортын арбитрын шүүхээс түүнд олимпод оролцох зөвшөөрөл өгснийг Камила бэлтгэлийн танхимд сонсжээ.

Тэмцээнээс нэг хоногийн өмнө гэсэн үг. Этери Тутберидзе багш нь гар утсаараа мэдээ үзүүлэхэд Валиева “Ура” гэж чимээгүйхэн хэлээд, бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэнэ.

“Ингээд л болоо юу” гэж багш нь асуухад “Үнэнийг хэлэхэд надад ямар ч хүч тэнхээ алга” гэж хэлээд, гар утсаараа дахин мэдээг үзэж, нулимс унагажээ. 

ОХУ-ын Первый канал сувгийн сэтгүүлчид тэрээр “Сүүлийн хэдэн өдөр миний хувьд маш хэцүү байлаа. Одоо надад баярлаж, гуних чадал ч алга. Мэдээж олимпод орох болсондоо баяртай байгаа ч сэтгэл зүйн хувьд би маш их ядарлаа. Тийм болохоор нулимс асгараад байна. Аз жаргалаас гадна бага зэрэг харамсал мэдэрч байна. Гэхдээ олимпод оролцож, эх орноо төлөөлөх болсондоо баяртай байна. Сайн оролцоно гэж итгэж найдаж байна. Шүүх хурал 7 цаг үргэлжилж, дунд нь 20 минут л амарсан. Би суугаад л байсан. Маш хэцүү байлаа” гэж нулимс цийлэгнүүлэн ярьжээ.

Өвлийн олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өнөөдөр (2022.02.15) эхэлнэ.

Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиева албан ёсоор гулгах болсноор нийт 30 тамирчин гараанд гарахад бэлэн боллоо.

Гол өрсөлдөөн Орос, АНУ, Японы тамирчдын дунд өрнөх болно. Тэмцээн 18,00 цагаас эхэлнэ. 
 

Эмэгтэй богино үзүүлбэрийн ДАРААЛАЛ

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (203.17.23.198) 2025 оны 03 сарын 13

Ene huurhii ohiniig yasan ih tamlana ve. 15 han nastai nyalh ur shuu dee.\n

2  |  0
zochin(202.21.104.35) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai \n

1  |  0
Булгаа(66.181.186.129) 2025 оны 03 сарын 13

Бурхан өршөөг...

2  |  0
Сугарсүрэн(202.126.90.144) 2025 оны 03 сарын 13

Ийм жаахан охиныг тийм хүнд дарамтанд оруулах гэж,нүдийг нь хархад л өр өмөрч байна.

4  |  0
ИргэнАмжилт энэ эрчэ(66.181.161.37) 2025 оны 03 сарын 13

Амжилт чи чадна гэдгээ дэлхий нийтэд харуулаарай энэ л чиний боломж охин минь

3  |  0
0000(66.181.185.98) 2025 оны 03 сарын 13

Hoorhii hylah ohinig Burhan hamgaalah boltugai.

4  |  0
Зочин(202.9.47.49) 2025 оны 03 сарын 13

Миний охин үзүүлээд өг Ийм жаахан охиноор бүү оролд Бурхан чамайг өршөөг

8  |  0
Зочин(64.119.26.84) 2025 оны 03 сарын 13

Дэлхийд 2 том дайснууд байна. Нэг нь америкийн дүр эсгэсэн ардчилал. Энэ шошгон дор ардчилах хаягийн дор ямар олон улсыг хагалж, дотор нь дайтуулж ямар олон хүний амийг хөнөөв өө! Хоёрдахь нь, Допингийн хорлох операци! Олон авьяасыг, гайхамшигийг ОУОХ, CAS их гүрний нөлөөгөөр хэлмэгдүүлсэн, одоо Камилагаар үргэлжилж байна!

8  |  0
Зз(202.55.188.101) 2025 оны 03 сарын 13

Энэ өөр улсын хүмүүс бид нарт ямарч хамаагүй шүү амжилт нтр гээд тэнэгтээд байхын та нарын бичиж байгааг харахгүй ш дээ зөвхөн улсынхаа хүмүүсийг гэдэг үндсэрхэг үзэлтэй хүмүүс бай!!

4  |  15
Оюунгэрэл(202.9.46.182) 2025 оны 03 сарын 13

Гайхалтай гоё чадварлаг байсан бахархаж байна.Амжилт хүсьe!

6  |  0
Зочин(122.201.22.122) 2025 оны 03 сарын 13

үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n

6  |  0
Зочин(122.201.22.122) 2025 оны 03 сарын 13

үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n

4  |  0
Зочин(122.201.22.122) 2025 оны 03 сарын 13

үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n

1  |  0
Зочин(122.201.22.122) 2025 оны 03 сарын 13

үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n

1  |  0
Б(202.55.188.36) 2025 оны 03 сарын 13

Нялх юм шүү дээ

2  |  0
П.Б(192.82.67.111) 2025 оны 03 сарын 13

Охин минь хичээгээрэй чамайг буруугүй гэдэгийг дэлхий нийт тэр чигээрээ харлаа сонслоо одоо үзүүлээд өг

5  |  0
П(110.235.240.172) 2025 оны 03 сарын 13

Энэ жаахан охин их спортод гялалзахыг харлаа гайхалтай авьяасыг хэн ч дарж чадахгүй

5  |  0
avka(43.242.243.65) 2025 оны 03 сарын 13

энэ охиныг дарах гэж их зовж байнаа тэр допинг нь аль 12 сард илэрсэн гэж байна лээ ш дээ одоогийн шинжилгээ нь 2 сорьцд нь байхгүй 3 дахь сорьц нь асуудалтай ч гэх шиг сонин яриад байх юм аа дарах тусам нь асаад бай охин минь\n

4  |  0
Иргэн(66.181.184.148) 2025 оны 03 сарын 13

Хүчтэй өрсөлдөгчийг сэтгэл зүйн дайралтанд оруулаад Балчирхан охин минь амжилт урьд чинь байгаа битгий шантраарай хүчтэй байгаарай чи чаднаа

9  |  1
kkk mangar batsaan (202.21.108.43) 2025 оны 03 сарын 13

baga ystanii shees gesen biz dee.baga deer ni sain daraad avah heregtei.davruulj bolohgui. olimpod AGUU IH UNDESTEN HYTAD SOLONGOS JAPAN GURNUUD uurd munh terguuleh boltugai

3  |  24
Зочин(202.9.40.231) 2025 оны 03 сарын 13

Өрсөлдөгчөө сэтгэл санаагаар унагах бүдүүлэг дайралт. Энэ охин чадна. Амжилт хүсье.

11  |  1
mgl emegtei(192.82.68.196) 2025 оны 03 сарын 13

Хэдий балчир жаахан ч гэсэн тамирчин хүнийхээ тэвчээр хатуужлаар даван гарах шиг боллоо. Үзүүлээд өгөөрэй. Нисээд өгөөрэй .Амжилт

13  |  1
Зочин(122.201.31.108) 2025 оны 03 сарын 13

Ивий дээ үнэхээр л ямарч тэнхэлгүй болтол цохилтууд авлаа даа. Сайнаар шийдэгдсэнд баяртай бна.Нүд баясгасан сайхан охинд улам их амжилт сэтгэлийн амар амгаланг ерөөе.

13  |  1
Olympic (202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Amjilt

8  |  1
Иргэн(66.181.180.63) 2025 оны 03 сарын 13

Валиева амжилт

9  |  1
Top