ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр найр хурим хийх, бэр гуйхад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.02.12  Бямба гараг
  • Билгийн тооллын: 11
  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 08.04-18.09
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top