ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫНЪ ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.02.11 Баасан гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 08.05-18.07
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top