ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.02.10  Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 9
  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.07-18.06
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Мод

Энэ  өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top