ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.02.08  Мягмар гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.10-18.03
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top