ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хийморийн дарцаг хатгахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.02.07 Даваа гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.12-18.01
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top