ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 30

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.01.30 / НЯМ ГАРАГ
  • Билгийн Тооллын: 28
  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.23-17.48
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top