Хиндү бурхдыг дүрсэлсний төлөө “Nestlе” компани уучлал хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Үндэстэн дамнасан “Nestlе” компанийн Энэтхэг дэх салбар “KitKat” бүтээгдэхүүний боодол дээр Хиндү шашинтнуудын шүтдэг бурхдыг дүрсэлснийхээ төлөө уучлал хүсжээ.

“The Indian Express” сонинд мэдээлснээр, “Nestle India” бүтээгдэхүүний боодол цаасан дээр Одиша мужийн гар урчуудын хийсэн Жаганнатха, Балабхадра, Мата Субхадра бурхдыг дүр бүхий бүтээлийн зургийг дүрсэлжээ. Ингэснээр сүсэгтэн олны дургүйцлийг хүргэсэн байна. Тиймээс тус компани уучлал хүсэж, ийм зураг бүхий боодолтой “KitKat” дахин гаргахгүй гэж мэдэгджээ.

“Nestle India” уг бүтээгдэхүүнээрээ дамжуулан Одиша мужийн гар урчуудын Паттачитра бүтээлийг сурталчлан таниулахыг зорьсон ба хүмүүсийн сэтгэлийг санаатайгаар бус эмзэглүүлсэнд уучлалт эрж байна гэж мэдэгдэлд онцолжээ.

Хиндү шашинтнууд шүтэн биширдэг бурхдынх нь дүр бүхий боодол цаас эцсийн эцэст зам, муу усны хоолой, хогийн саванд орж, хөл дор гишгэгдэх болно гэж үзэн, дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top