"Squid Game"-ын Чон Хо Ён "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06


"Squid Game" цувралаар жүжигчний гараагаа эхэлсэн загвар өмсөгч Чон Хо Ён "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ.

Тус сэтгүүл 130 жилийн түүхэндээ анх удаагаа Ази модель сэтгүүлийнхээ нүүрэнд гаргаж байгаа тохиолдол энэ бөгөөд түүний гайхалтай төрх сэтгүүлийн нүүрэнд төгс зохицож байна гэж уншигчид үнэлж эхэллээ. 

Түүний өвөрмөц дүр төрх болоод гайхалтай бие галбир дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна гэдгийг загварын хүрээнийхэн ч хүлээн зөвшөөрчээ. 

 


Жүжигчин бүсгүй тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Үнэндээ "Squid game" кино дууссаны дараа шууд л завгүй өдрүүд үргэлжилсэн. Миний амьдрал нэгхэн сарын дотор орвонгоороо өөрчлөгдсөн. Би англи хэл сурч, бие галбир болон дуу хоолойгоо өөрчилж, кино урлагаар дамжуулан ертөнцийг үзэх үзлээ тэлэхийн төлөө маш их хөдөлмөрлөсөн" хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.
 

 

Сэтгүүлийн хамт олны зүгээс  "Түүнийг ганц үгээр илэрхийл гэвэл "Урам зориг" гэж хэлнэ. Зорилгодоо хүрэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулж, шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн" хэмээн тодорхойлсон байна. 

 

 

Чон Хо Ён үүгээр зогсохгүй томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж эхэлснийг онцлох хэрэгтэй. 

"Gotham Awards"-ын цорын ганц хөтлөгч болж чадсан түүнийг өөрийн авьяас чадварыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, дэлхийд өөрийгөө нээн харуулж байна хэмээн энтертайнмент салбарынхан хэдийнэ хүлээн зөвшөөрч эхэлсэн нь "Vogue" сэтгүүлийн сонголтоос харагдаж байна. 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu