2022 оны загварын чиг хандлага хааш чиглэхийг алдарт "Bazaar" сэтгүүл онцолжээ. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол илүү гял цал, мини загварууд загварын салбарт ноёлох аж. Ингээд тэдний онцолж буй загваруудтай танилцъя.
Catsuit
Муур эмэгтэйн өмсгөл мэт бариу, үргэлжилсэн хувцас энэ жилийн гол трэндүүдийн нэг байх нь ээ.
Бэлхүүсний гинж
Сүүлийн жилүүдэд топ трэнд болсон давхар гинжийг зөвхөн хүзүүндээ зүүгээд зогсохгүй бэлхүүсэндээ ч мөн зүүж, гоолиг бэлхүүсээ тодотгох цаг иржээ.
Бариу пиджак
Өмнөх жилүүдэд том загвартай пиджак загварын ертөнцөд ноёлсон бол энэ жилээс эсрэгээрээ бариу бөгөөд богино пиджак трэнд болох нь ээ.
Гялтганадаг зүйлс
Энэ жил өмнөх жилүүдээс илүү гялалзаарай. Шинэ жилийг санагдуулам саа, блясткаар өвч гоёсон ч санаа зовох зүйлгүй.
Гэгээлэг өнгийн цүнх
2022 онд гэгээлэг өнгийн цүнх, тэр тусмаа ногоон, ягаан зэрэг өнгийн цүнх трэнд болох төлөвтэй байна. Зөвхөн хар эсвэл бор өнгийн цүнх худалдаж авдаг бол сонголтоо энэ удаад өөрчлөөд үзээрэй.
Мини юпка
Загварын салбарын шилдэгүүд шинэ коллекцдоо богино банзалыг түлхүү ашиглажээ.
Урт цамц
2021 оны зун бүсгүйчүүдийн дунд трэнд болсон урт цагаан цамц энэ жил ч мөн адил загварын чиг хандлагыг тодорхойлогч хэвээр байх нь ээ. Түүнийг өргөн, сул загварын өмдтэй хослуулаарай.
Өндөр суудалтай өмд
Өмнөх жилүүдийн адил өндөр суудалтай өмд трэндэд байсаар байх нь ээ.
Дотуур хувцсыг санагдуулам цээживч
Юуны ч дотор өмсөж болдог топ энэ жилээс хэмжээгээ багасган бараг л дотуур хувцасны хэмжээнд очих нь ээ. Түүнийг ажилдаа, арга хэмжээнд, чөлөөт цагаараа гээд хаа ч өмсөж болох аж.
Ажил хэрэгч гутал
Өнгөрсөн жилүүдэд чөлөөт загварын пүүз, кетийг бүх төрлийн хувцас дээр өмсөх нь трэнд байсан бол энэ жилээс ажил хэрэгч загварын гутлыг бүх хувцсан дээр тохируулан өмсөх нь загварын чиг хандлагыг тодорхойлох нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )